2009.02.18 Bloomberg: АЛТ ($/troy oz.) - 892.100 -5.600 , ЗЭС ($/metric tonne) - 3238.14 -1.000 Монгол банк: АЛТ: Авах- 37151.36 , Зарах- 37462.52 , USD/унц- 0.00 МӨНГӨ: Авах- 439.46 , Зарах- 497.30 , USD/унц- 0.00   Лхагва
 Нүүр  э-Баланс e-Procurement э-Төсөв э-Тайлан
Skip Navigation Links
Түүхэн замнал
Яамны удирдлагаExpand Яамны удирдлага
Яамны зорилго,зорилт
Байгууллагын бvтэц
Зохион байгуулалтын нэгжExpand Зохион байгуулалтын нэгж
Эдийн засгийн чиг хандлагаExpand Эдийн засгийн чиг хандлага
Эдийн засгийн байдал Expand Эдийн засгийн байдал
Төсөв санхүүExpand Төсөв санхүү
Сайдын тушаал
Хөрөнгө оруулалт хөгжлийн санExpand Хөрөнгө оруулалт хөгжлийн сан
Хууль, журам заавар
Хэлэлцүүлэг


@  

 

 
И-мэйл хаяг:
   
Одоо байгаа зочид: 16
Нийт зочилсон: 349777
 Газрын нэр:

ТӨСВИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР


 Газрын удирдлагын нэр, утас, и-мэйл:

Газрын дарга Б.Батжаргал

Утас:262356  И-мэйл:batjargal_b@mof.gov.mn

 Газрын vйл ажиллагааны vндсэн чиглэл, зорилго :

Төсвийн бодлого, зохицуулалтын газар нь 4 хэлтэс, 1 ажлын алба, нийт 29 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Үүнд:

 

       ~ Орлогын хэлтэс

       ~ Зарлагын хэлтэс

       ~ Хөрөнгө оруулалтын хэлтэс

       ~ Нэгтгэлийн хэлтэс

       ~ Монгол улсыг хөгжүүлсэн сангийн ажлын алба

 

Улсын төсөв, хөрөнгө оруулалт, татварын бодлогын чиглэлээр:

           

- Монгол улсын төсөв, хөрөнгө оруулалт, татварын бодлогын баримт бичгийг боловсруулах, батлуулах, шинэчлэн сайжруулах;

- Монгол улсын төсөв, хөрөнгө оруулалт, татварын хууль тогтоомжийн төсөл, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах;

- Монгол улсын бодит салбарыг хөгжүүлэх урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг боловсруулах, батлуулах, шинэчлэн сайжруулах;

- Монгол улсын эдийн засаг, нийгмийг тухайн жилд болон дунд хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийн суурь үзүүлэлтэд тулгуурлан Монгол улсын төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл боловсруулах, хянуулах, зохих шатны байгууллагаар хэлэлцүүлэх, зөвшөөрүүлэх ажлыг зохион байгуулах;

- Монгол улсын төсвийн жилийн болон дунд хугацааны төлөвлөгөөний төслийг хянах, боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах ажлыг зохион байгуулах;

- Монгол улсын эдийн засгийн салбаруудын тэргүүлэх чиглэл, дэд бүтцийг хөгжүүлэх зохистой харьцааг тогтоох, төсвийн хүрээний мэдэгдлийн бодит салбарын  үндсэн үзүүлэлт, хөрөнгө оруулалтын төслийг боловсруулах;

- Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн бодит салбарын бодлогын хүрээ, хөрөнгө оруулалтын хэрэгцээг тодорхойлж, тодорхой төслүүдийг боловсруулах;

- Улсын хөрөнгө оруулалтын дунд хугацааны төсөөлөл, жилийн төлөвлөгөөний төсөл боловсруулах;

-Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулах, батлуулах, шинэчлэн сайжруулах;

- Засгийн газрын худалдан авах ажиллагааны бодлогод нийцүүлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагыг сайжруулах, төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой хуваарилах, түүний үр ашгийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах;

- Засгийн газрын шугамаар гадаад орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах хөрөнгө оруулалтын зээл, тусламжийн болон техник туслалцааны нэгдсэн бодлогын баримт бичгүүдийг боловсруулах, түүний ээлж дарааллыг тогтоох;

- Бүс нутаг, салбарын зохистой бүтэц, үйлдвэрлэл, үйлчилгээ, экспортыг нэмэгдүүлэх таатай орчныг бүрдүүлэхэд салбарын болон хөрөнгө оруулалтын бодлогыг чиглүүлж ажиллах;

- Төсвийн байгууллага болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас нийлүүлэх бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг тодорхойлуулах, төсвийн ангиллын зарчимд нийцүүлэх, төсвийн төслийг хүлээн авах, хянах, нэгтгэн боловсруулах;

- Улсын төсвийн байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөний нэгтгэлийг төсвийн ерөнхийлөн захирагч нараас хүлээн авах, хянах, зөвшилцөх;

- Улсын төсөв, хөрөнгө оруулалт, татварын бодлогын асуудлаар олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах, тодорхой хөтөлбөрийг хэлэлцэн тохиролцох, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;

- Орлогын албан татварыг давхардуулан ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас сэргийлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулах, гэрээ байгуулах;

- Гадаадын хөрөнгө оруулагч нартай байгуулах Тогтвортой байдлын буюу Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах, батлуулах;

- Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан төсвийг хүлээн авах, улмаар Монгол улсын нэгдсэн төсвийн нэгтгэлийг боловсруулах, түүний дүнг - Засгийн газрын хуралдаанд танилцуулах ажлыг зохион байгуулах;

- Засгийн газрын худалдан авах ажиллагааны бодлогод нийцүүлэн улсын төсвийн  зарлагын удирдлагыг сайжруулах, төсвийн хөрөнгийг хэмнэлттэй зарцуулах, түүний үр ашгийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах;

- Төсвийн төлөвлөлтийн ил тод байдлыг хангах, төсвийн хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх, улсын ба орон нутгийн төсвийн харилцааг сайжруулах ажлыг зохион байгуулах;

- Улсын төсвийн шинэчлэлийн хүрээнд жендэрийн мэдрэмжтэй төсвийн төлөвлөлт, тайланжуулалтын зарчим, аргазүйг нэвтрүүлэх ажлыг санаачлан зохион байгуулах.

 

 Улсын төсөв, хөрөнгө оруулалт, татварын бодлогын хэрэгжилтийг зохицуулах чиглэлээр:

 

- Эдийн засгийн үр ашигтай томоохон төслүүдийг сонгох, үнэлгээ өгөх, улмаар  хөрөнгө оруулалтын салбарын болон эдийн засгийн нэгдсэн бодлоготой уялдуулан төсөв, санхүүгийн гадаад, дотоод баталгаат эх үүсвэрийг тогтоох ажлыг зохион байгуулах;

- Хүн амын орон сууцны хэрэгцээ, хангамжийг сайжруулах чиглэлээр хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл боловсруулах, түүнд хяналт тавих;

- Үйлдвэрлэлийн болон нийгмийн дэд бүтэц, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг дэмжсэн тухайн жилд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг боловсруулах, батлуулах;

- Салбарын хөрөнгө оруулалтын чиглэлээр гадаадаас авах зээл, тусламжийн болон техник туслалцааны  төсөл, арга хэмжээг ээлж дараалалтай сонгон хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

- Хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүжилт, гүйцэтгэл, хяналттай холбоотой аргачлал, заавар, журмыг боловсруулах, түүний  хэрэгжилтэд хяналт тавих;

- Улсын  төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх худалдан авах гэрээ батлагдсан хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн зориулалт, тухайн жилд шинээр эхлэх барилга байгууламж, төсөл, арга хэмжээний нэр төрөлд нийцэж буй эсэхэд хяналт тавих, дүгнэлт гаргах;

- Захиалагч, гүйцэтгэгчтэй байгуулах гэрээг хянан зөвшилцөх, түүнийг зохих журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авах;

- Холбогдох яам, газруудтай хамтран хөрөнгө оруулалтын мэдээллийн сан бүрдүүлэх, ирээдүйд хэрэгжүүлэх төслийг мөчлөгийн дагуу сонгож Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн нэгдсэн төлөвлөгөөнд тусгах ажлыг зохион байгуулах;

- Хандивлагч орон, олон улсын санхүү, эдийн засгийн байгууллагуудад санал болгон тавих төслийн үндэслэл, жагсаалтыг боловсруулах, түүний гэрээ хэлэлцээрт оролцох, хандивлагчдын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төслийн гадаад, дотоод эх үүсвэрийг уялдуулан зохицуулах;

- Төслийн нийгэм, эдийн засгийн үр ашиг, үндэслэлийг тодорхойлох, түүний мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;

- Батлагдсан төсвийн санхүүжилтийн сар, улирлын хуваарийг төсвийн ерөнхийлөн захирагч нартай зөвшилцөн боловсруулах, батлуулах, төсвийн хуваарьт шаардлагатай нөхцөлд  нэмэлт, өөрчлөлт  оруулах;

- Төсвийн ерөнхийлөн захирагч нартай байгуулсан гэрээний дагуу төсвийн байгууллагуудын бүтээгдэхүүн нийлүүлэлтийн явц байдалд хяналт тавих;

- Төсвийн байгууллагуудын орон тоо, цалингийн сан, нийгмийн даатгалын ба нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн санхүүжилттэй холбогдсон судалгаа явуулах, мэдээлэл бэлтгэх;

- Төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон аргачлал, журам, зааврын төсөл боловсруулан батлуулах, тэдгээрийг мөрдүүлэх, нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах;

- Орон нутгийн төсвийн төлөвлөгөөг хянах, батлагдсан санхүүгийн дэмжлэг, НӨАТ-ын шүлжүүлэг, орон нутгаас улсын төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг орон нутагт хүргүүлэх ажлыг зохион байгуулах;

- Улсын урсгал төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх худалдан авах гэрээ батлагдсан төсвийн эх үүсвэрийн зориулалт,  зардлын зүйл, ангид  нийцэж буй эсэхэд хяналт тавих, дүгнэлт гаргах; 

- Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн заавар, зөвлөгөө өгөх;

- Улсын төсвийн орлогын төлөвлөлтийн талаархи мэдээ, үзүүлэлтийг холбогдох агентлагуудаас хүлээн авах, хянах, нягтлан боловсруулах;

- Монгол улсын төсвийн орлого, зарлагын статистик мэдээллийн сан бүрдүүлэх, баяжуулах, татварын ачааллын талаархи судалгаа хийх;

- Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын талаархи мэдээг Үндэсний татварын ерөнхий газраас хүлээн авах, санхүүжилтийн эрхийг нээх;

- Төрийн албаны шинэчлэл, бүтцийн өөрчлөлтийн бодлогыг төсвийн зарлагын удирдлагатай уялдуулах чиглэлээр Төрийн албаны зөвлөлтэй хамтран ажиллах.

 

Улсын төсөв, хөрөнгө оруулалт, татварын бодлогын хэрэгжилтийн мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр:

 

- Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болон эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд бодит салбарын болон төсөв, хөрөнгө оруулалтын чиглэлээр тусгагдсан зорилт, арга хэмжээний биелэлтийг хангуулах ажлыг зохион байгуулах;

- Хөрөнгө оруулалтын барилга байгууламж, төсөл, арга хэмжээний урьдчилсан бэлтгэлийг хангуулах, түүний хэрэгжилтийн явцад хяналт тавих, гүйцэтгэлийн санхүүжилтийн болон статистикийн мэдээ, тайланг нэгтгэж гаргах ажлыг зохион байгуулах;

- Улсын  төсвийн улирал, жилийн орлого, зарлагын гүйцэтгэлд дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх;

Төсөв, хөрөнгө оруулалт, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх;

- Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн төлөвлөлтийн байдалд дүн шинжилгээ хийх, дүгнэлт өгөх;

- Төсвийн ерөнхийлөн захирагч нарын бүтээгдэхүүн нийлүүлэлтийн нэгдсэн тайланд дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах;

- Төсвийн орлогын бүрдүүлэлт, төсвийн зарлагын хуваарилалтын байдалд  жендерийн мэдрэмжийн судалгаа, дүн шинжилгээ хийлгэх ажлыг зохион байгуулах;

- Төсвийн орлого, зарлагын болон хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг  сайжруулах чиглэлээр сургалт, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах.

 

Монгол Улсыг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны чиглэлээр: /Монгол Улсыг хөгжүүлэх сангийн ажлын албыг тус газрын бүрэлдэхүүнд Засгийн газрын 2008 оны 26 дугаар тогтоолыг үндэслэн байгуулсан./

- Нэгдсэн төсвийн тухай хууль, Монгол улсыг хөгжүүлэх сангийн тухай хууль, Төсөвт байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн заалтыг үндэслэн Монгол улсыг хөгжүүлэх сангаас санхүүжигдэх хөрөнгө оруулалт,төсөл арга хэмжээний нэгтгэл боловсруулах;

- Сангийн мөнгөн хөрөнгийн удирдлагыг зөв зохистой зохион байгуулахад санал, төлөвлөгөө боловсруулах;

- Улсын төсөв болон Монгол улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр санхүүжигдэж байгаа хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөрийн ажлын гүйцэтгэлийг газар дээр нь шалгаж дүгнэлт гаргах;

- Сангийн хөрөнгийн орлогын бүрдүүлэлт, зардлын зориулалт, үр дүнгийн тайланд үнэлэлт өгөх,

- Монгол улсыг хөгжүүлэх сангаас хөрөнгө оруулалтын арга хэмжээгээр олгож байгаа хөрөнгийг эрх зүйн зохицуулалтын хүрээнд эдийн засгийн тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангах;

- Монгол улсыг хөгжүүлэх сангийн төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн уялдааг сайжруулж яамны үйл ажиллагааг дээшлүүлэх

    

 Газрын бvтэц, хэлтсvvдийн танилцуулга, бvтцийн зураг
 Дарга, мэргэжилтнүүдтэй холбоо барих хаяг

Нэрс

Албан тушаал

Холбоо барих утас

1

Б.Батжаргал

Газрын дарга

260356

ОРЛОГЫН ХЭЛТЭС

2

Ж.Ганбат

Хэлтсийн дарга

264193

3

Б.Отгонцэцэг

Мэргэжилтэн

 

4

У.Мөнхзул

Мэргэжилтэн

 

5

М.Ариунзаяа

Мэргэжилтэн

264522

6

Э.Батбаяр

Мэргэжилтэн

 

7

Э.Алтанзул

Мэргэжилтэн

 

ЗАРЛАГЫН ХЭЛТЭС

8

Б.Нямаа

Хэлтсийн дарга

264252

9

С.Мөнгөнцэцэг

Ахлах мэргэжилтэн

 

10

Х.Оюундэлгэр

Ахлах мэргэжилтэн

 

11

П.Ганчимэг

Ахлах мэргэжилтэн

 

12

Б.Мөнхтуул

Мэргэжилтэн

264328

13

А.Мандахнаран

Мэргэжилтэн

 

14

Г.Цэвээндорж

Мэргэжилтэн

 

15

П.Оюунтуяа

Мэргэжилтэн

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭЛТЭС

16

Б.Гэрэлмаа

Хэлтсийн дарга

267465

17

С.Цэнд-Аюуш

Ахлах мэргэжилтэн

 

18

Ч.Батбаатар

Ахлах мэргэжилтэн

 

19

М.Батгэрэл

Ахлах мэргэжилтэн

 

20

Б.Доржсэмбэд

Ахлах мэргэжилтэн

267207

21

Ж.Өлзийцэцэг

Мэргэжилтэн

 

22

Д.Соёлмаа

Мэргэжилтэн

 

23

О.Бат-Эрдэнэ

Мэргэжилтэн

 

НЭГТГЭЛИЙН ХЭЛТЭС

24

Н.Нарангэрэл

Хэлтсийн дарга

264495

25

Д.Өлзийсайхан

Ахлах мэргэжилтэн

267350

26

Н.Мандуул

Мэргэжилтэн

 

МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН АЖЛЫН АЛБА

26

Б.Нанзаддорж

Дарга

264237

28

Н.Сансармаа

Мэргэжтлтэн

263756

29

Б.Төгөлдөр

Мэргэжилтэн

 


    

© 2009 Монгол Улсын Сангийн Яам