www.crc.gov.mn

  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
  • default color
  • black color

Үндсэн зарчим.

E-mail Print PDF

ХХЗХ-ны эрхэм зорилгыг хангаж ажиллахын тулд Ил тод нээлттэй, шударга, чадварлаг, хариуцлагатай байх гэсэн зарчмыг удирдлага болгон ажилладаг.

Үүнд: Шударга зарчим : ХХЗХ-ны бүхий л үйл ажиллагаанд голч, шударга зарчимч, гагцхүү мэргэжлийн үнэлэлт, дүгнэлтэд тулгуурласан үйл ажиллагаа явуулна. Операторуудад үйлчилгээ эрхлэх ижил тэгш нөхцөл олгож тэдний эрх ашгийг хуулийн хүрээнд шударгаар хамгаална.


Хүнд тулгуурлах зарчим: Хүнд тулгуурласан бодлого явуулж, тэднийг байгууллагын “хамгийн эрхэм үнэт зүйл” гэж үзэн тэдний нөөц бололцоо, хүчийг дээд зэргээр ашиглан, идэвхи санаачлага, авхаалж самбаа гарган бие даасан үр бүтээлтэй үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоог бүрдүүлэхийн дээр тэдний ажлын хариуцлагад бодит үнэлгээ өгч зарчимч өндөр шаардлагыг зөв хослуулахад чиглэгдсэн удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авна.

Шинийг эрэлхийлэх зарчим: Холбооны хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, үйл ажиллагаагаа боловсронгуй болгох талаар байнга шийнийг эрэлхийлэн арга барилдаа шүүмжлэл, дүгнэлттэй хандах нь ажилтнуудын өдөр дутмын амьдралын ердийн хэм хэмжээ гэж үздэг нөхцлийг бий болгоно.

Хэрэглэгчийн эрхийг дээдлэх зарчим: Харилцаа холбооны үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэн хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг бүрэн хангахад чиглэгдсэн чанартай үйлчилгээгээр хангах бодлого боловсруулан хэрэгжүүлэх нь байгууллагын туйлын зорилго, ёс зүйн эрхэм хүслэн гэж үзнэ.

Өөрийн гэсэн уур амьсгал бий болгох зарчим: Байгууллагын дотоод соёл, дотоод харилцаанд ажил хэрэгч өвөрмөц зан заншил, нөхцөл байдлыг бүрэлдүүлнэ. Энэ нь хүн бүрийг хөтөлж, хянаж бас илүү амжилтанд дуудан хэн нэг нь ажлыг тааруухан хйих, хайнга хандах ямар ч боломжгүй зөвхөн сайн сайханд дуудсан нөхцөл байдал, уур амьсгалыг бүрдүүлж харилцан бие биендээ шаардлага тавьдаг, ажилсаг, эвсэг, бүтээлч хамт олныг бий болгоно.

Last Updated ( Wednesday, 25 March 2009 09:46 )