гараг, 11 сарын 9, 2007
Skip Navigation Links
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛExpand <img src="/admin/news_image/arrow-blue.gif" border=0  />   МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ЯАМНЫ ТАНИЛЦУУЛГАExpand <img src="/admin/news_image/arrow-blue.gif" border=0  />   ЯАМНЫ ТАНИЛЦУУЛГА
ЭРХ ЗVЙН ШИНЭТГЭЛИЙН
     БОДЛОГО
Expand <img src="/admin/news_image/arrow-blue.gif" border=0  />   ЭРХ ЗVЙН ШИНЭТГЭЛИЙН<br/>&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;БОДЛОГО
ТЄРИЙН ЗАХИРГААНЫ
     УДИРДЛАГА
Expand <img src="/admin/news_image/arrow-blue.gif" border=0  />   ТЄРИЙН ЗАХИРГААНЫ <BR/>&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;УДИРДЛАГА
БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТExpand <img src="/admin/news_image/arrow-blue.gif" border=0  />   БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТ
МЭДЭЭЛЭЛ, ХЯНАЛТ
     ШИНЖИЛГЭЭ
Expand <img src="/admin/news_image/arrow-blue.gif" border=0  />  МЭДЭЭЛЭЛ, ХЯНАЛТ<BR/>&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;ШИНЖИЛГЭЭ
ГАДААД ХАМТЫН
     АЖИЛЛАГАА
САНХVV, МЄНГЄНИЙ
     БОДЛОГО
Expand <img src="/admin/news_image/arrow-blue.gif" border=0  />  САНХVV, МЄНГЄНИЙ<BR/>&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;БОДЛОГО
ХVНИЙ ЭРХИЙН ХОРООНЫ
     АЖЛЫН АЛБА
ГХ-ЭЭС УРЬДЧИЛАН
     СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ
     ЗОХИЦУУЛАХ ЗЄВЛЄЛ
ОРОН НУТГИЙН
  ХУУЛЬ ЗVЙН ХЭЛТЭС
ХАРЪЯА АГЕНТЛАГ,
  БАЙГУУЛЛАГУУД
Expand <img src="/admin/news_image/arrow-blue.gif" border=0/>ХАРЪЯА АГЕНТЛАГ,<br/>&nbsp;&nbsp;БАЙГУУЛЛАГУУД
ХУУЛИЙН ТЄСЛVVД /ШИНЭ/
Э-ШУУДАН ШАЛГАХ
  ХЭЛЭЛЦVVЛЭГ
  АСУУЛТ, ХАРИУЛТ
  ЗУРГИЙН ЦОМОГ
  АРХИВ МЭДЭЭ
Линкvvд








Онлайн хэрэглэгчид
Та манай 64 579 дахь зочин
одоо 1 зочин байна
Нvvр        |  Хайлт хийх   |   Сайтын бvтэц   |   Холбоо барих       
ТЄРИЙН ЗАХИРГААНЫ      УДИРДЛАГА--Дvрэм, журам
Хууль зvй, дотоод хэргийн салбарын шагналын журам

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАРЫН

ШАГНАЛЫН ЖУРАМ

  

                Нэг. Нийтлэг үндэслэл

                1.1. Монгол Улсын эрх зүйн салбарыг хөгжүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд идэвх зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гаргасан хуульч, эрх зүйч, хууль зүйн албаны ажилтанг Хууль зүй, дотоод хэргийн салбарын шагналаар шагнахад энэхүү журмыг мөрдөнө.

                1.2. Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх хуульч боловсон хүчин бэлтгэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл хэрэгт идэвх зүтгэл гаргаж бодитой хувь нэмэр оруулсан бусад байгууллагын хүмүүс, гадаадын иргэнийг дээрх шагналаар шагнаж болно.

 

                Хоёр. Шагналын төрөл

                2.1. Хууль зүй, дотоод хэргийн салбарын шагнал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 108 дугаар зарлиг, Засгийн газрын 1997 оны 50, 52, 53 дугаар тогтоолд заасны дагуу дор дурдсан төрөлтэй байна.

                2.1.1. Медаль:

-           “Хилчний алдар”;

 

2.1.2.  Засгийн газрын шагнал:

-                       “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдэг;

-                      “Цагдаагийн алдар” хүндэт тэмдэг;

-                      “Цагдаагийн байгууллагын хүндэт ажилтан” тэмдэг;

-                      “Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын тэргүүний ажилтан” тэмдэг;

 

2.1.3. Хууль зүй, дотоод хэргийн яамны шагнал:

-                      Яамны “Хүндэт дэвтэр”-т бичиж дурсгалын гэрчилгээ олгох;

-                      Яамны “Хүндэт жуух бичиг”;

-                      Мөнгөн шагнал;

-                      Үнэ бүхий зүйл дурсгах;

 

Гурав. Шагнал олгох болзол

                3.1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 108 дугаар зарлигт заасанчлан  Улсын хил хамгаалах байгууллагад алба хааж, идэвх зүтгэл, үр бүтээлтэй олон жил ажиллаж байгаа генерал, офицер, улирсан албан хаагчдыг “Хилчний алдар” 1,2,3 дугаар зэргийн медалиар зэргийн дарааллыг баримтлан шагнана.

                3.1.1. Улсын хил хамгаалах байгууллагад 10-аас доошгүй жил алба хаасан бол “Хилчний алдар” 3 дугаар зэргийн медалиар;

                3.1.2. Улсын хил хамгаалах байгууллагад 15-аас доошгүй жил алба хаасан бол “Хилчний алдар” 2 дугаар зэргийн медалиар;

                3.1.3. Улсын хил хамгаалах байгууллагад 20-иос доошгүй жил алба хаасан бол “Хилчний алдар” 1 дүгээр зэргийн медалиар;

                Хоёр шагналын хооронд 5-аас доошгүй жилийн хугацаатай байна.

 

3.2. Монгол Улсын эрх зүйн салбарыг хөгжүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх үйл хэрэгт мэргэжлээрээ тасралтгүй 15-аас доошгүй жил үр бүтээлтэй ажиллаж амжилтад хүрсэн, амжилт бүтээл нь хамт олон, мэргэжлийн хүмүүст үнэлэгдсэн, мэргэжлийн туршлага, өндөр ур чадвартай хуульч, төрийн албан хаагчийг “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр шагнана.

                3.3 Гэмт хэрэг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах үүргээ үнэнч шударга, эрэлхэг зориг, авхаалж самбаа гарган нэр төртэй биелүүлсэн, эрхэлсэн ажилдаа онцгой гавьяа байгуулсан, он удаан жил тогтвортой амжилт гарган ажилласан цагдаагийн алба хаагч, чөлөөнд байгаа ахмадуудыг “Цагдаагийн алдар” хүндэт тэмдгээр шагнана.

                3.4 Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох, ажлын үр дүнг дээшлүүлэх талаар идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж амжилт гаргасан цагдаагийн болон дотоодын цэргийн албан тушаалтныг “Цагдаагийн байгууллагын хүндэт ажилтан” тэмдгээр шагнана.

                3.5 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын системд 15 жил үр бүтээлтэй ажилласан, үүрэг гүйцэтгэх хугацаандаа онц ноцтой гэмт хэрэгтэн, оргодлыг илрүүлэн баривчилсан, шийдвэр гүйцэтгэлийн бодит биелэлтийг илт дээшлүүлж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан албан хаагч, иргэнийг “Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын тэргүүний ажилтан” тэмдгээр шагнана.

                3.6. Хууль зүйн шинжлэх ухаан болон хууль зүйн салбарыг хөгжүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, иргэдийн эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан, олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрх зүйн шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний ажилд өндөр амжилт гаргасан тэргүүний хүмүүсийг Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт дэвтэр”-т нэрийг нь бичиж дурсгалын гэрчилгээ олгоно.

                3.7. Хууль зүйн салбарт идэвх зүтгэл, үр бүтээлтэй 10-аас доошгүй жил санаачилгатай ажиллаж, ажил үйлсээрээ тэргүүлсэн, хууль сурталчлах, хэрэгжүүлэх үйлсэд тодорхой үр бүтээл гаргасан иргэн, албан тушаалтныг Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр шагнана.

                3.8. Салбарын тэргүүний ажилтан, яамны шагналаар шагнахдаа дор дурдсан шалгуурыг харгалзан үзнэ. Үүнд:

3.8.1. албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүрсэн үр дүн, үр бүтээл;

3.8.2. албан үүргээ тогтмол чанартай биелүүлж, идэвх санаачилга гаргасан байдал;

3.8.3. төрийн албан хаагчийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж буй байдал;

3.8.4. ажил мэргэжлийн ур чадвар, үйл ажиллагаа, мэргэшлийн түвшин;

3.8.5. төрийн албанд тогтвор суурьшилтай ажилласан байдал;

3.8.6. онцгой амжилт гаргасан;

 

3.9. Яамны зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх, хуулийн төсөл боловсруулах, хууль сурталчилах, хэрэгжүүлэх зэрэгт бодитой хувь нэмэр оруулж идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж хагас, бүтэн жилийн ажлын үзүүлэлтээр тэргүүн байрт шалгарсан албан хаагчийг хамт олны өмнө сайшааж, үнэ бүхий зүйл дурсгах буюу 150000 хүртэл төгрөгөөр шагнаж урамшуулна.

 

                Дөрөв. Шагналд нэр дэвшүүлэх, тодорхойлох

                4.1. “Хилчний алдар” медаль, салбарын тэргүүний ажилтан, яамны шагналыг Ардын хувьсгалын ойн баяр наадам, Улс тунхагласны ой болон Хууль зүйн албад, байгууллагын тэмдэглэлт ойг тохиолдуулан шагнахаас бусад тохиолдолд тухайн жилийн ажлын үр дүнг үнэлж дүгнэсний үндсэн дээр жилд 2 удаа олгоно.

                4.2. Салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдэг, яамны шагналаар яамны газрын дарга, агентлагийн даргыг шагнуулахаар Төрийн нарийн бичгийн дарга; яамны ажилтанг шагнуулахаар тухайн газрын дарга, хамт олон; бусад яам, агентлаг тэдгээрийн харьяа байгууллагын ажилтанг шагнуулахаар яам, агентлаг, байгууллагын дарга; бүх шатны шүүхийн шүүгч, шүүхийн байгууллагын ажилтанг шагнуулахаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга; прокурорын байгууллагын ажилтанг шагнуулахаар Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын дарга; өмгөөлөгчдийг Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч; нотариатчдыг Монголын нотариатын танхимын ерөнхийлөгч; орон нутгийн хууль зүйн хэлтсийн дарга, ажилтанг Засаг дарга нар тус тус шагнуулахаар нэр дэвшүүлнэ.

                4.3. Шагнуулахаар тодорхойлсон материал, холбогдох баримт бичгийг тухайн тэмдэглэлт өдөр, ой болохоос нэг сараас доошгүй хугацааны өмнө яаманд ирүүлнэ. Шагналын материалыг хугацаа хожимдуулж ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй, тодорхойлолтыг тухайн байгууллагад нь буцаана.

                4.4. Шагналд нэр дэвшигдэж байгаа хүн нь энэ журмын гуравдугаар бүлэгт заасан болзлыг бүрэн хангасан байна.

                4.5. Өмнө авсан шагналаас хойш 5-аас доошгүй жил ажиллаж, ажлын амжилт бүтээл нь өмнөх түвшингээсээ ахисан тохиолдолд дараагийн шатны шагналд нэр дэвшүүлнэ. Онцгой амжилт гаргасан тохиолдолд шагналыг хугацаанаас нь өмнө олгож болно.

               4.6. Шагнуулахаар нэр дэвшүүлсэн хүмүүсийг тодорхойлохдоо дор дурдсан материалыг бүрдүүлнэ:

                4.6.1. энэ журмын нэгдүгээр хавсралтаар батлагдсан загварын анкет /гэрэл зураг 3х4/;

                4.6.2. хамт олны хурлын тэмдэглэл;

                4.6.3. ажил байдлын тодорхойлолт;

                4.6.4. шагнуулах тухай эрх бүхий албан тушаалтны гарын үсэгтэй албан бичиг;

                4.6.5. холбогдох дээд байгууллагын санал;

                4.6.6. ажлын үр дүнгийн үзүүлэлт /бүтээлийн жагсаалт/;

                4.6.7. урьд шагнагдсан бол түүний хуулбар;

                4.6.8. онцгой амжилт гаргасан бол түүнийг гэрчлэх баримт бичиг, шийдвэрийн хуулбар;

                4.8. Шагналд нэр дэвшсэн хүний ажил байдлын тодорхойлолт нь үнэн зөв, ажлын амжилт, авьяас чадвар, оруулсан хувь нэмрийг товч, тодорхой бичсэн байх бөгөөд холбогдох судалгаа, үзүүлэлтийг хавсаргасан байна.

                4.9. Шагнуулахаар ирүүлсэн материалыг хуурамчаар бүрдүүлсэн тохиолдолд шагнал олгохгүй.

 

                Тав. Шагналыг шийдвэрлэх

                5.1. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын шагнал урамшууллын асуудал хариуцсан мэргэжилтэн холбогдох байгууллагаас шагнуулахаар нэр дэвшигдсэн хүмүүсийн материалыг хүлээн авч хянана.

                5.2. Шагнал урамшууллын асуудал хариуцсан мэргэжилтэн нь энэ журмын дагуу материалаа бүрдүүлж ирүүлсэн хүмүүсийн талаар асуудал боловсруулан удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлсний үндсэн дээр яамны шагналыг 15 хоногийн дотор шийдвэрлүүлнэ.

                5.3. Удирдлагын зөвлөлийн гишүүдийн олонхийн санал авсан хүмүүсийн талаар сайдад танилцуулах ба шагнах асуудлыг тушаал гаргаж шийдвэрлэнэ.

                5.4. “Хилчний алдар” медаль, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдэг, “Цагдаагийн алдар” хүндэт тэмдэг, “Цагдаагийн байгууллагын хүндэт ажилтан” тэмдэг, “Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын тэргүүний ажилтан” тэмдэг, “Жуух бичиг”-ээр шагнагдагчдад хувийн дугаар бүхий үнэмлэх, гэрчилгээ олгоно.

                5.5. Шагнагдсан хүмүүсийн тэмдэг, үнэмлэхийг тодорхойлсон байгууллагад хүлээлгэн өгнө.

                5.6. Засгийн газрын “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан”, “Цагдаагийн байгууллагын хүндэт ажилтан”, “Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын тэргүүний ажилтан” тэмдэг, “Цагдаагийн алдар” хүндэт тэмдгээр шагнахад 30000 төгрөг, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт дэвтэр”-т нэрийг нь бичиж, гэрчилгээ олгоход 20000 төгрөг, “Жуух бичиг”-ээр шагнахад 10000 төгрөгийн мөнгөн шагнал тус тус дагалдана. Энэхүү дагалдах мөнгөн шагналыг тухайн хүнийг шагнуулахаар нэрийг нь дэвшүүлж тодорхойлсон байгууллага олгоно.

                5.7. “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдэг, “Цагдаагийн алдар” хүндэт тэмдэг, “Цагдаагийн байгууллагын хүндэт ажилтан” тэмдэг, “Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын тэргүүний ажилтан” тэмдэг болон яамны “Хүндэт жуух бичиг”-ээр шагнагдсан гадаадын иргэнд мөнгөн шагнал дагалдахгүй.

                5.8. Салбарын тэргүүний ажилтан тэмдэг, үнэмлэх, яамны “Хүндэт жуух бичиг”-ийг үрэгдүүлсэн тохиолдолд нөхөн олгож болно.

                5.9. Нөхөн олгоход дараахь материалыг бүрдүүлнэ. Үүнд:

                5.9.1. нөхөн олгож өгөхийг хүссэн өргөдөл;

                5.9.2. үрэгдүүлсэн тухай зарлуулсан баримт;

                5.9.3. мөнгө тушаасан баримт;

                5.10. Энэ журмын 5.9-д заасан баримтыг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газраас шагналын тэмдэг, үнэмлэхийг хэвлүүлсэн зардлыг 3 нугалсан хэмжээний төлбөрийг байгууллага, иргэнээс гаргуулж нөхөн олгоно.

 

                Зургаа. Шагналын мэдээллийн сан

                6.1. Яам нь шагнагдсан хүмүүсийн цахим мэдээллийн сантай байна. Санг шагналын төрөл, орон нутаг, байгууллага, оноор төрөлжүүлэн бүрдүүлнэ.

                6.2. Мэдээллийн сангийн бүрдүүлэлт, баяжилт хөдөлгөөнийг яамны шагнал урамшууллын асуудал хариуцсан мэргэжилтэн хариуцна.

 

                Долоо. Бусад зүйл

                7.1. Төрийн дээд цол, одон, медаль, хүндэт өргөмжлөлөөр шагнуулахаар нэр дэвшүүлсэн хүмүүсийн материал, холбогдох баримт бичгийн бүрдэлт, агуулгыг Төрийн захиргааны удирдлагын газраас судлан үзэж шаардлага хангасан бол Төрийн нарийн бичгийн даргын дэргэдэх яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга нараас бүрдсэн “Удирдлагын зөвлөл”-ийн хурлаар хэлэлцүүлж дүгнэлт гаргана.

                7.2. “Удирдлагын зөвлөл”-ийн хурлын дүгнэлтийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад танилцуулан холбогдох байгууллагад санал өгнө.

Бичсэн: Web admin   Огноо: 06.11.19 19:05:09
Буцах Хэвлэх хувилбар
 
Монгол  |        English
МЭДЭЭЛЭЛ

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зєвлєлийн мэдээлэл


“Нээлттэй хаалганы өдөр”-ийг тэмдэглэн өнгөрvvлэх ажлын хvрээнд яам, харъяа агентлаг, байгууллагын хэмжээнд зохиогдсон ажлын талаар


ХЗДХЯ-нд иргэдээс ирvvлсэн єргєдєл гомдлын мэдээ /2007 оны 10 дугаар сарын 23-ны байдлаар/


ХЗДХ-ийн яамнаас харьяа байгууллагуудынхаа дунд /хєл бємбєг, сагсан бємбєг, гар бємбєг/-ийн тэмцээн зохион байгууллаа.


Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрт мониторинг хийгдэж байна


2007 оны 10 дугаар сард ХЗДХЯ-нд иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын мэдээ


ХУУЛЬЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫГ ЭРХЛЭХ ОРОН ТООНЫ БУС
ЗЄВЛЄЛД ЄРГЄДЄЛ ГАРГАХ НЬ



ХУУЛЬЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫГ ЭРХЛЭХ ОРОН ТООНЫ БУС
ЗӨВЛӨЛД ӨРГӨДӨЛ ГАРГАХ НЬ



”Байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх онол, арга зүй” сэдэвт сургалт-семинар боллоо.


ХЗДХЯ-ны Хєдєлмєрийн дотоод журам


Хууль зvй, дотоод хэргийн салбарын шагналын журам


ХЗДХЯ-ны албан хаагчдын ажиллах нєхцєл, нийгмийн баталгааг хангах хєтєлбєр

САНАЛ АСУУЛГА
 Монгол Улсын иргэн хоёрдмол харъяалалтай байх нь зєв vv?




бусад vр дvн
 
Нvvр |  Хайлт хийх | Сайтын бvтэц |  Холбоо барих
Copyright 2006. Tunheleg company. All rights reserved