Нүүр
Narrow screen resolution Wide screen resolution default color green color orange color

Хэмжил зүйн мэргэжлийн хяналт шалгалт
Friday, 2009 оны 03 сарын 13

Хэмжилзүйн мэргэжлийн хяналтыг улсын хэмжээнд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний тооцоо, хүн, мал эмнэлгийн шинжилгээ, оношлогоо, байгаль орчны хамгаалал, улсыг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд хэрэглэх хэмжүүр, хэмжих хэрэгслийн хэмжлийн үнэн зөв нэгдмэл байдлыг хангуулахад үйл ажиллагаагаа чиглүүлэн, буруу хэмжлийн сөрөг үр дагавар, учирч болзошгүй хохирлоос байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг хамгаалахад чиглэсэн урьдчилан сэргийлэх хэмжилзүйн хяналтыг сайтар хийж, илэрсэн зөрчлийн талаар хэрэглэгчдэд цаг тухайд нь үнэн зөв мэдээлэл өгч сэрэмжлүүлэн, хэрэглэгчийн санал гомдлыг судалж, түүний мөрөөр шуурхай арга хэмжээ авч ажиллаж  байна.

Хэмжилзүйн хяналт шалгалтыг "Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай", "Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай" хууль, тогтоомж, холбогдох дүрэм, журмын хэрэгжилт, стандартын мөрдөлтийг бүхий л салбарт хангуулан ажиллаж байна.

Дэлгэрэнгүй...
 
Барилга, Уул уурхайн салбарын үйл ажиллагаанд шалгалт хийгдэнэ.
Monday, 2009 оны 03 сарын 09

МХЕГ-аас барилга, уул уурхайн салбарт Хөдөлмөр нийгмийн хамгааллын аюулгүй байдлын иж бүрэн шалгалтыг явуулахаар болжээ. Барилгын салбарт энэ дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1-ний дотор шалгалт явуулж, дүнг нь засгийн газарт оруулж танилцуулах гэнэ. Харин уул уурхайн салбарт долдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-нийг хүртэл шалгалт явагдана. 


 Шалгалтыг хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн эрүүл ахуй, гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгалын чиглэлээр тус тус хийх ажээ.  Шалгалтыг орон нутгийн хөдөлмөрийн хяналтын, нийгмийн хамгааллын, барилгын хяналтын улсын байцаагч нар хийж гүйцэтгэнэ.

 Шалгалтын өмнө байгууллага аж ахуйн нэгжүүдийг сургалтанд хамруулж, гарын авлагаар хангах ажээ. Шалгалтаар аюулгүй байдлыг хангаагүй нь тогтоогдвол үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах болон 3 сая хүртэл төгрөгөөр торгох ажээ.

Дэлгэрэнгүй...
 
Нийт улсын байцаагч, ажилтан эмэгтэй чүүддээ мэндчилгээ дэвшүүллээ
Friday, 2009 оны 03 сарын 06

 

mart1.jpgӨнөөдөр МХЕГ-ын дарга Ц.Шийрэвдамба, Тамгын газрын орлогч дарга Ж.Гантөмөр нар Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тохиолдуулан Монгол улсын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээр хангагдах нөхцлийг бүрдүүлэх нэр хүндтэй, хариуцлагатай албанд зүтгэж буй нийт улсын байцаагчид, ажилтан эмэгтэйчүүдээ мэндчилгээ дэвшүүлж цэцгийн баглаа дурсгалын зүйл гардууллаа. Мартын 8-ны өдөр-ийн халуун мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, гэр бүлийн аз жаргал, баяр баясгалан, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, энэ өдөр 16 цаг хүртэл ажиллаж, амарч болохыг мэдэгдсэн байна.

 
Ургамлын тосны чанар аюулгүй байдлыг шалгалаа.
Friday, 2009 оны 03 сарын 06

Ургамлын тосны чанар, аюулгүй байдалд улсын хэмжээнд нэгдсэн хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, үнэлэлт дүгнэлт өгч ажиллалаа.  Шалгалтыг орон нутгийн МХГ-уудын хүнсний эрүүл ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээ стандартын хяналтын байцаагч нарын бүрэлдэхүүнтэйгээр 1107 хүнсний дэлгүүр, 288 хүнсний мухлаг, 33 хүнсний бөөний төв, 20 хүнсний зах, 10 үйлдвэр, 359 нийтийн хоолны газар, нийт 1807 объект, 3253 иргэнийг хамруулан хяналтыг хийж гүйцэтгэсэн. Шалгалтын дүнгээс үзэхэд худалдаа, нийтийн хоолны газруудад 18 улсын 26 нэрийн 3 төрлийн ургамлын тос (наранцэцэг, шар буурцаг, оливийн тос)-ыг худалдаа, үйлчилгээний газруудад хэрэглэж байна.

Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 14 - 170

Товч мэдээ

Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан хэвийн боов, гурилан бүтээгдэхүүнийг гэртээ хийж худалдаалдаг, сүү, цагаан идээ, өөхөн тосыг эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүй орчинд үйлдвэрлэн, гарал үүслийн гэрчилгээ, баталгаажилт, дүгнэлтгүйгээр худалдан борлуулж байгаа зөрчил нэлээдгүй гарах боллоо. Мөн түүнчлэн аарцыг сүү, гурилтай хольж хутган айраг хэмээн зарж иргэдийг хохироох явдал удаа дараа гарч байна.

Нийслэл хотод маань агаар, хөрс, усны бохирдол их байгаа нөхцөлд үйлдвэрийн технологи стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд үйлдвэрлэж, худалдаалж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд нь танд хоол хүнс биш, хордлого, өвчин болно.

Иймд хэрэглэгч, худалдан авагч иргэддээ дараах зүйлийг сэрэмжлүүлэн  худалдан авч буй бараа бүтээгдэхүүнийхээ чанарт анхаарахыг хүсье. Үүнд:

 

Санал асуулга

Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаа
 
Мэргэжлийн хяналтын газрын үйлчилгээ