Хэрэглэгчийн нэр:


Нууц үг:



Хаяг: Монгол Улсын Гадаад хэргийн яам
Энх тайвны гудамж-7А, Улаанбаатар
210648, Монгол Улс
Хотлайн утас: 91912424
Факс: 976-11-322127

Ерєнхий асуудлаар хандах и-мэйл: mongmer@magicnet.mn

Хэвлэл, мэдээллийн асуудлаар холбоо барих и-мэйл:
press@mfa.pmis.gov.mn

Консулын болон визийн асуудлаар холбоо барих и-мэйл: info@consuls.net


  Нүүр



ХЭВЛЭЛИЙН ХАМТАРСАН МЭДЭЭ
Бичсэн Administrator   
Wednesday, 2009 оны 02 сарын 04
 ОХУ-ЫН БҮГД НАЙРАМДАХ ХАЛИМАГ УЛСЫН ТЭРГҮҮН К.Н.ИЛЮМЖИНОВЫН МОНГОЛ УЛСАД ХИЙСЭН  АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛЫН ТУХАЙ
ХЭВЛЭЛИЙН ХАМТАРСАН МЭДЭЭ
 

Монгол Улсын Засгийн газрын урилгаар ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын Тэргүүн К.Н.Илюмжинов 2009 оны хоёрдугаар сарын 2-4-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Бүгд Найрамдах Халимаг улсын Засгийн газрын дарга В.Б.Сенглеев болон албаны  бусад хүмүүс байв. 
 

Сүүлд шинэчлэгдсэн ( Thursday, 2009 оны 02 сарын 05 )
Дэлгэрэнгүй...
 
ЭЛЧИН САЙД А.БАТТӨР ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ
Бичсэн Administrator   
Wednesday, 2009 оны 02 сарын 04
 Монгол Улсаас Нидерландын Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Баттөр Нидерландын Вант Улсын Цог Жавхлант Хатан Хаан Беатрикс-д 2009 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа албан ёсоор орлоо.

Сүүлд шинэчлэгдсэн ( Thursday, 2009 оны 02 сарын 05 )
Дэлгэрэнгүй...
 
ЭЛЧИН САЙД О.ДАМБИЙНЯМ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ
Бичсэн Administrator   
Tuesday, 2009 оны 02 сарын 03
 Монгол Улсаас Бүгд Найрамдах Латви Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Дамбийням Латви Улсын Ерөнхийлөгч Валдис Затлерст 2009 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. ИЖБ барих ёслолын ажиллагаанд Латвийн талаас Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Андрис Пелшс, ГХЯ болон Монголын ЭСЯ-ны дипломат ажилтнууд, албаны бусад хүн байлцав.

Сүүлд шинэчлэгдсэн ( Thursday, 2009 оны 02 сарын 05 )
Дэлгэрэнгүй...
 
МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
Бичсэн Administrator   
Tuesday, 2009 оны 01 сарын 27
 Монгол Улсын Гадаад харилцааны сайд С.Батболд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар  ОХУ-д 2009 оны нэгдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна.


Сүүлд шинэчлэгдсэн ( Thursday, 2009 оны 02 сарын 05 )
Дэлгэрэнгүй...
 
ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТАД ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД С.БАТБОЛД ИЛТГЭЛ ТАВИВ
Бичсэн Administrator   
Thursday, 2009 оны 01 сарын 22
 “Дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал ба Монгол Улс” сэвэвт зөвлөлдөх уулзалтад Улсын Их Хурлын гүшүүн, Гадаад харилцааны сайд С.Батболд илтгэл тавив.
 
Улаанбаатар, 2009 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр


ГАДААД ОРЧНЫ ӨӨРЧЛӨЛТ, ГАДААД ЭХ ҮҮСВЭРИЙГ ДАЙЧЛАХ БОЛОМЖ,
ГАДААД ХАРИЛЦААГ ЭДИЙН ЗАСАГЖУУЛАХ ШААРДЛАГА

Түлхүүр үг: Манай улс зах зээлийн эдийн засгийн хямралтай анх удаа тулгарч байна.
 

Хатагтай, ноёд оо,

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. 

Дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал 2008 оны сүүлийн улиралд улам гүнзгийрч, эрэлт хэрэгцээ, худалдаа, хөрөнгө оруулалт бүх л улсын түвшинд буурсан дүр зураг харагдаж байна. Энэ байдлыг ГХЯ онцгойлон ажиглаж, дүгнэн шинжиж төр засгийн бүхий л түвшинд зохих мэдээллийг түгээж, санал бодлоо илэрхийлж ирлээ. Асуудал бидний харааны төвд одоо ч хэвээр байна. Улс орнууд эдийн засгийн хямралаас гарах талаар тодорхой арга хэмжээнүүд авч эхлээд байна. Олонхи улс орон санхүүгийн нэмэлт эх үүсвэр гаргаж, банкны салбарыг аврах, улмаар төрийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч байна. Үүний хажуугаар нийгмийн халамжийг баталгаажуулах, ажлын байрыг хамгаалах ажил зохион байгуулсаар байна.

Сүүлд шинэчлэгдсэн ( Thursday, 2009 оны 01 сарын 22 )
Дэлгэрэнгүй...
 
ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНД СОЛИЛЦОХ НООТ БИЧГҮҮД, ТУСЛАМЖИЙН ХЭЛЭЛЦЭЭРҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Бичсэн Administrator   
Thursday, 2009 оны 01 сарын 22
 Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад зориулан нийт 1 тэрбум 956 сая 700 мянган иенийн /ойролцоогоор 21 сая 741 мянган ам.доллар/ үнийн дүн бүхий нийт 6 төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгүүд, Монгол Улсын Засгийн газар, JICA (Японы Олон улсын хамтын ажиллагааны байгуууллага) хооронд байгуулах тусламжийн хэлэлцээрүүдэд Монгол Улсын Гадаад харилцааны сайд С.Батболд, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ичихаши, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Ю.Ишида нар өнөөдөр 11.00 цагт ГХЯ-нд гарын үсэг зурав.
Сүүлд шинэчлэгдсэн ( Thursday, 2009 оны 01 сарын 22 )
Дэлгэрэнгүй...
 
ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ
Бичсэн Administrator   
Tuesday, 2008 оны 12 сарын 30

 ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД С.БАТБОЛДЫН

ГАДААД ОРНУУДАД АЖ ТӨРӨН СУУГАА
МОНГОЛЧУУДАД ИЛГЭЭСЭН

ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ

 

Эх орноосоо харь хол газар суугаа Монгол ахан дүүсээ!

 

Манай гаригийн өнцөг булан бүрд аж төрөн суугаа элэг нэгт, эрхэм олон Монгол ахан дүүс Та нартаа шинэ жилийн халуун мэнд хүргэж, ирж байгаа 2009 ондоо ажил, сурлагын өндөр амжилт гаргаж, аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн амьдрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.

 

Сүүлд шинэчлэгдсэн ( Tuesday, 2008 оны 12 сарын 30 )
Дэлгэрэнгүй...
 
ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН НАРЫН ЗӨВЛӨЛГӨӨН
Бичсэн Administrator   
Monday, 2008 оны 12 сарын 22
 “Монгол Улсын гадаад харилцаа, өөрчлөлт, шинэчлэлт, цаашдын зорилт” сэдэвт дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын зөвлөлгөөн 2008 оны 12 дугаар сарын 18-19-ны өдрүүдэд Гадаад харилцааны яаманд боллоо.

Сүүлд шинэчлэгдсэн ( Friday, 2008 оны 12 сарын 26 )
Дэлгэрэнгүй...
 
ГАДААД ХЭРГИЙН САЙД НАР БАЯРЫН ЦАХИЛГААН УТАС СОЛИЛЦОВ
Бичсэн Administrator   
Friday, 2008 оны 12 сарын 19

 Монгол Улс, Бүгд Найрамдах Ирланд Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 10 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны сайд С.Батболд, Ирландын Гадаад хэргийн сайд М.Мартин нар баярын цахилгаан утас солилцов.

Сүүлд шинэчлэгдсэн ( Friday, 2008 оны 12 сарын 26 )
Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 9 - 129

Үйл явдал


  Одоогоор энд үйл явдал алга байна.
 

Онлайн зочин


Бидэнд 1 зочин онлайн

Вэб тэмдэглэл