Үндсэн цэс
 
Нэвтрэх
нэр
нууц үг
 
Хууль, эрх зүй
Зочидын тоо

Та манай 50575 дахь зочин
     
Санал асуулга
Та манай стандартын мэдээллийн төвөөр хангалттай үйлчлүүлж чаддаг уу
 
Зургийн цомог
 
Холбоосууд
Бусад холбоосууд
 
 
Untitled Document

 

МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын стандартчилал, хэмжилзүйн ажилтны өдөр, Дэлхийн стандартын өдрийг тохиолдуулан стандартчилал, хэмжилзүйн төв, орон нутгийн албадад ажиллаж хөдөлмөрлөж байгаа ажилтан, ажилчид, үе үеийн ахмадууд, хамтран ажилладаг болон стандартчилал, хэмжилзүйн ажил эрхэлдэг нийт аж ахуйн нэгж, байгууллага, бусад хүмүүс, үйлчлүүлэгч, хэрэглэгч та бүхэндээ чин сэтгэлийн баярын мэнд хүргэе.

Стандартчилал, хэмжилзүйн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг өндрөөр үнэлж, олон улс, бүс нутаг, үндэсний албад, байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлан дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газраас жил бүрийн 10-р сарын 14-ний Дэлхийн стандартын өдөртэй давхцуулан Стандарт, хэмжилзүйн ажилтны өдрийг улс даяар тэмдэглэж байхаар шийдвэрлэж энэ жил гурав дахь удаагаа тэмдэглэж байгаа билээ.

1924 онд Ардын засгийн газраас “Аливаа хэмжүүрийн  дүрэм”-ийг батлан, Сангийн яамны Гааль, татварын хэлтэст Жин хэмжүүрийн тасгийг байгуулан ажиллуулснаар Монгол Улсад хэмжилзүйн төрийн хяналтыг хэрэгжүүлэх үндэсний албаны үндэс суурийг тавьж, улсын хэмжээнд хэмжлийн үнэн зөв нэгдмэл байдлыг хангах, буруу хэмжлийн сөрөг үр дагавраас улс орны эдийн засаг, аюулгүй байдал, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чухал ажлыг эхлүүлсэн түүхтэй.

Экспортын гол зүйл болох түүх эд, ангийн үсний стандартыг 1930-иад онд гаргаж, улмаар үндэсний үйлдвэрүүдээс гаргаж байгаа бүтээгдэхүүн, мал аж ахуйн түүхий эд болон үр тариа, ногооны чанарыг сайжруулах зорилгоор 1953 онд Улсын төлөвлөгөөний комиссын дэргэд “Үнэ, стандартын товчоо” -г байгуулсан нь улсын хэмжээний стандартчиллын анхны алба байлаа.

Стандартын түвшинг дээшлүүлэх, чанар сайжруулах, тохирлыг үнэлэх, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлэх  боловсронгуй болгож, сайжруулан хөгжүүлэх талаар төв, орон нутаг, аж ахуйн нэгж, байгууллагуудад олон мянган хүн идэвхтэй сайн ажиллаж, энэ чиглэлийн мэргэшсэн, төрөлжсөн компани, байгууллагууд шинээр үүсэн хөгжиж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Стандартчилал, хэмжилзүйн асуудлыг төр засгаас анхаарч “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай”, “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай” зэрэг хуулиудыг батлан мөрдүүлж, Монгол Улсын Засгийн газраас үндэсний хэмжээнд бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд “Чанарын /ISO 9001/ болон байгаль орчны /ISO 14000/ удирдлага (менежмент)-ыг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг батлан гаргаснаар тодорхой үр дүнд хүрч, улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 19 аж ахуйн нэгж, байгууллага чанарын удирдлагын тогтолцооны олон улсын ISO 9001:2000 стандартыг нэвтрүүлж, гэрчилгээ аваад байгаа нь Монгол Улсын үйлдвэрлэл, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэг гол үзүүлэлт болж байна.

Түүнчлэн тус салбарынхан өөрсдийн салбарыг хөгжүүлэх талаар хэд хэдэн хууль, Засгийн газрын шийдвэр зэрэг зэрэг чухал баримт бичгийн төсөл боловсруулан заримыг нь шийдвэрлүүлсэн ажлын амжилтаар баяраа угтаж байна.

Даяаршил эрчимтэй хөгжиж буй энэ цаг үед стандартчилал, тохирлын үнэлгээ, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах үйл ажиллагааны эрх зүйн орчинг шинэчлэн боловсронгуй болгох, үндэсний стандартын түвшинг олон улсын түвшинд ойртуулах, хэмжлийн нэгжийн үндэсний эталоны тогтолцоог хөгжүүлэх, үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээний чанарыг дээшлүүлж олон улсын хэмжээнд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр улам идэвх санаачилгатай ажиллаж, өндөр амжилт гаргахыг Стандартчилал, хэмжилзүйн салбарын нийт ажилтан, албан хаагчдад хүсэн ерөөе.

МОНГОЛ УЛЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД   sigН.АЛТАНХУЯГ

 

Стандартын мэдээлэл, лавлагааны төвөөс мэдээлж байна.

Монгол Улсын стандартчилал, хэмжилзүйн ажилтны өдөр, Дэлхийн стандартын өдрийг тохиолдуулан та бүхэнд Үндэсний стандарт боловсруулахад ашиглах Стандартчиллын тогтолцооны суурь стандартыг хүргэж байна.

Монгол Улсын Үндэсний Стандартчиллын тогтолцоо Техникийн ажлын журам MNS 1-1:2006 (нүүр хуудас)

Монгол Улсын Үндэсний Стандартчиллын тогтолцоо Техникийн ажлын журам MNS 1-1:2006 (стандарт)

Монгол Улсын Үндэсний Стандартчиллын тогтолцоо Стандартын бүтэц ба боловсруулах дүрэм MNS 1-2:2006 (нүүр хуудас)

Монгол Улсын Үндэсний Стандартчиллын тогтолцоо Стандартын бүтэц ба боловсруулах дүрэм MNS 1-2:2006 (стандарт)

Улсын бүртгэлд 2008 онд орсон стандартууд

ISO POLICIES AND PROCEDURES FOR COPYRIGHT, COPYRIGHT EXPLOITATION RIGHTS AND SALES OF ISO PUBLICATIONS - ISO POCOSA 2005

Гадаадын стандарт бүртгүүлэн хэрэглэх, түр хэрэглэх зөвшөөрөл олгох журам

 

 

ХУУЛИЙН ТӨСЛҮҮДЭД САНАЛАА ӨГНӨ ҮҮ

Стандартчилал Хэмжилзүйн үндэсний төв нь"Станадртчилал, тохирлын үнэлгээний тухай" болон "Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай" хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Энэхүү үйл ажиллагаанд гар бие оролцож хуулиудын төсөлд саналаа өгнө үү. Хуулийн төслийг татаж авч үзэх боломжтойгоор байрлууллаа. Та бүхэн санала tuvshin.mn@gmail.com хаяг руу и-мэйл бичиж, эсвэл хуулийн төслийн доор байрласан цонхон дээр саналаа бичиж илгээх гэсэн товчийг дарж илгээх боломтжой. Та бүхний ирүүлсэн санал бүр үнэтэй болохыг анхаарч санал бодлоо чөлөөтэй илэрхийлж бидний ажилд дэмжлэг үзүүлэхийг хүсэе.

"Станадртчилал, тохирлын үнэлгээний тухай" хуулийн төсөл

"Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай" хуулийн төсөл