Хөтөч  :Нүүр хуудас

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНЖЕНЕРИЙН ОЛОН УЛСЫН ШАЛГАЛТ
Мэдээ
Бичсэн Administrator   
Thursday, 2009 оны 02 сарын 19

Азийн орнуудын Мэдээллийн технологийн

мэргэжилтэний шалгалтын зөвлөлийн

7 дахь удаагийн нэгдсэн шалгалтанд

урьж байна.

 Таны өмнө

  • Мэргэжлийн мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх
  • Мэдлэг оюунаа олон улсын жишгээр үнэлүүлэх
  • Гадаад аутсорсингоор захиалгат ажил гүйцэтгэх
  • Хилийн чанадад мэргэжлээрээ ажиллах
  • Нэр хүнд, байр сууриа өсгөх
  • Бизнесийн үйл ажиллагаагаа тэлэх  боломжууд олдоно.
 

Шалгалтын ангилал: мЭДээллийн технологийн инженерийн

                                                               суурь шалгалт
 
Явагдах өдөр:              2009 оны 04-р сарын 26
Бүртгэл:                        2009.01.26 - 2009.04.17
Бэлтгэх сургалт:          2009.04.06 – 2009.04.17

 

ХӨНГӨЛӨЛТ:       Оюутан   - 10%

                            Эрт бүртгүүлэхэд – 20%

 
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.
Мэдээллийн технологийн үндэсний парк
Улаанбаатар 210646, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49,
Утас: 318042, 318067
Факс:312918
 
Вэб сайт: http://www.itpark.mn
Э-шуудан: mitec@itpark.mn
Сүүлд шинэчлэгдсэн ( Thursday, 2009 оны 02 сарын 19 )
 
Vндэсний инновацийн тогтолцоо ба Мэдээллийн технологи” сэдэвт семинар
Мэдээ
Бичсэн Administrator   
Tuesday, 2009 оны 02 сарын 17

Семинар нь 2009 оны 2 дугаар сарын 18-ны 14.00 цагт Мэдээллийн технологийн vндэсний паркийн хурлын танхимд болно.

ХЄТЄЛБЄР


14.00 Семинарын нээлт
         БСШУ-ы Дэд сайд Ч.Куланда

14.05 “Мэдээллийн технологийг хєгжvvлэх ШУТ-ийн салбарын бодлого, тvvний хэрэгжилт”
       Илтгэгч: БСШУЯ-ны ШУТГ-ын дарга Б.Энхтvвшин

14.20 “Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хєгжил”
       Илтгэгч: МШХХТГ-ын Бодлого, тєлєвлєлтийн хэлтсийн дарга Б.Амгаланбат

14.35 “Vндэсний инновацийн тогтолцоог хєгжvvлэхэд Мэдээллийн технологийн   vндэсний паркийн vvрэг, оролцоо”
        Илтгэгч: МТVП-ийн ерєнхий захирал Ё.Сvхбаатар

14.50 “МУИС-ийн мэдээллийн технологийн судалгаа боловсруулалтын ажил, vр дvн”
       Илтгэгч: МУИС-ийн багш, профессор Ж. Пvрэв

15.05 “Мэдээлэл, холбооны технологийн хєгжилд ШУТИС-ийн гvйцэтгэх vvрэг, цаашдын зорилт”
       Илтгэгч: ШУТИС-ийн ректор Б.Дамдинсvрэн
                   ШУТИС-ийн ХМТС-ийн захирал Л.Батхишиг

15.20 “Интерактив компаний инновацийн vйл ажиллагаа”
      Илтгэгч: “Интерактив” ХХК-ий vйл ажиллагаа хариуцсан захирал Н.Батхуяг

15.35 “Innovation and MCSE” 
       Илтгэгч: “Эм Си Эс Электроникс” ХХК-ий мэргэжилтэн Д.Энхбаяр

15.50 “Мэдээллийн технологийн консерциум”
       Илтгэгч: Мэдээллийн технологийн консерциумын захирал Ч.Лодойравсал

16.05 “МVХАVТ-ын дэргэдэх Мэдээллийн технологийн зєвлєл” илтгэл 

16.20 Хэлэлцvvлэг /Семинарт оролцогчдоос гаргах зєвлємжийн тєслийг хэлэлцэх/

17.30 Семинарын хаалт
       БСШУЯ-ны ШУТГ-ын дарга Б.Энхтvвшин

Сүүлд шинэчлэгдсэн ( Tuesday, 2009 оны 02 сарын 17 )
 
“Шилдэг цахим хуудас бүтээх уралдаан”
Мэдээ
Бичсэн Administrator   
Wednesday, 2009 оны 02 сарын 11
“Шилдэг цахим хуудас бүтээх уралдаан”

Зорилго
Энэхүү уралдаан нь өсвөр үеийнхний улам бүр өсөн нэмэгдэж буй мэдээллийн технологийн сонирхол, чадварыг нь нэмэгдүүлж хөгжүүлэх, мэдээлэл, харилцаа холбоо технологийн салбарын ирээдүй хойч үеийг бэлтгэхэд дэмжлэг болох зорилготой.

Зохион байгуулалт
Уралдаанд оролцогчид тавигдах шаардлага:
1. Веб дизайн болон хөгжүүлэлтийн талаар анхан шатны мэдлэгтэй байх.
2. 2009 оны 2 сарын 13-ны байдлаар 19 нас хүрээгүй нийслэлийн төрийн болон төрийн бус ЕБСургуулийн сурагч байх.
3. Уралдаанд оролцох веб хуудсаа тэмдэглүүлэх. Зорилго, ашиглах технологи, мэдээлэл гэх мэт

Цахим хуудсанд тавигдах шаардлага:
4. Тухайн оролцогч өөрөө хийсэн байх. Ямар нэгэн web template, чөлөөт эхийг ашиглахгүй байх бусдаар хийлгээгүй байх шаардлагатай.
5. Зохиогчийн эрх болон оюуны хулгайн талаар хууль болон холбогдох дүрэм журмыг зөрчөөгүй байх. Веб хуудасны мэдээллийн эх сурвалжийг тэмдэглэсэн байх шаардлагатай.
6. Аливаа байгууллагын талаар сурталчилгааны материал агуулаагүй байх. Ямар нэгэн байгууллага, аж ахуйн нэгжийн талаар буюу ямар нэг бүтээгдэхүүн үйлчилгээний талаар сурталчилгааны материал агуулаагүй байх шаардлагатай.
7. Олон нийтэд зохимжгүй материал агуулаагүй байх. “Зохимжгүй материал” гэдэгт дараах зүйлсийг ойлгоно.
    • Дайрч доромжилсон, зохисгүй үг хэллэг хэрэглэсэн, хувь хүн буюу олон нийтэд заналхийлсэн, арьс өнгө, хүйс, шашин шүтлэг зэргээр ялгаварласан, хэт үндэсний үзлийг дэлгэрүүлсэн зэрэг олон нийтэд зохимжгүй бүдүүлэг, бусдыг дорд үзсэн материал
   • Архи, тамхи, садар самуун болон хуулиар хориглосон бусад зүйлсийг сурталчилсан болон агуулсан материалууд
8. Хэл. Тухайн веб хуудас нь монгол хэл дээр бүтээгдсэн байх бөгөөд олон хэлний сонголттой байж болно. Хэлний нэмэлт боломжуудыг агуулсан веб нь илүү оноо авах магадлалтай.

Шүүгчдийн бүрэлдэхүүн
9. Шалгаруулалтыг 5 хүнтэй шүүгчдийн бүрэлдэхүүнтэй баг тодорхой шалгуурын дагуу шалгаруулж дүгнэнэ.
10. Шүүгчдийн багийг МШХХТГазраас байгуулна.
11. Шүүгчдийн бүрэлдэхүүн нь шалгуур үзүүлэлтийг эцэслэн батална.
12. Шүүгчид шалгуур үзүүлэлтүүдийн дагуу нийт оролцогчдын ирүүлсэн бүтээлүүдээс I байранд нэг (өргөмжлөл 150.000 төгрөгийн хамт), II байранд 2 (өргөмжлөл 100.000 төгрөгийн хамт), III байранд 2 (өргөмжлөл 50.000 төгрөгийн хамт) сурагчийг тодруулж шагналыг гардуулна.

Хугацаа
13. Бүртгэлийг 2 сарын 1-ээс эхлэн 2 сарын 13-г дуустал үргэлжилнэ. Уралдаанд оролцогч нь бүртгүүлэхдээ өөрийн хийх веб хуудсыг тэмдэглүүлнэ.
14. Уралдаанд оролцогчид 3-р сарын 7-оос өмнө  хийсэн вебээ шүүгчдийн багт хүлээлгэн өгнө.
15. Шалгаруулалтыг 3 сарын 14-нд шалгаруулж дууссан байх бөгөөд шагналыг 3 сарын 18-нд гардуулна.

Бусад
16. Шүүгчид болон зохион байгуулагчдын зүгээс тухайн оролцогчын хувийн сахилга бат, зохион байгуулалтын асуудал болох уралдаанд оролцох веб хуудсаа санамсаргүйгээр устгах, алдах, дутуу хэлбэрээр өгөх буюу техникийн нөхцөл байдлаас шалтгаалсан эвдрэл гэмтэл зэрэг асуудлыг хариуцахгүй болно.

Холбоо барих
Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар
Бодлого төлөвлөлтийн хэлтэс мэргэжилтэн Б.Тамир
Утас: 330784
Э-Мэйл: tamir@icta.gov.mn
Сүүлд шинэчлэгдсэн ( Wednesday, 2009 оны 02 сарын 11 )
 
“Мэдээлэл, шуудан, харилцаа, холбоо технологийн салбар-2009: Хямралыг гэтлэх арга зам” ярилцлага
Мэдээ
Бичсэн Administrator   
Thursday, 2009 оны 02 сарын 05

             Өнөөдөр 10.00 цагт Нээлттэй нийгэм форумын байранд “Мэдээлэл,шуудан, харилцаа, холбоо технологийн салбар-2009: Хямралтыг гэтлэх арга зам” сэдэвт дугуй ширээний уулзалт, ярилцлага боллоо. Уулзалтад энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниуд оролцлоо. Тухайлбал, “Мобиком”, “Рэйлком”, “Скайнет” зэрэг компаниудын захирал, төлөөлөгчид оролцсон юм. Үндсэн хоёр илтгэлийг Мэдээлэл, шуудан, харилцаа, холбоо технологийн газрын дарга Ж.Сансар, Харилцаа холбооны зохицуулах хорооны Үнэ тарифын албаны дарга н.Мөнхбат нар тавьсан.

         Дугуй ширээний уулзалтаар мэдээлэл, харилцаа холбооны салбарыг түшиглэн хямралаас гаръя гэсэн саналыг гаргах хүн байсан. Учир нь энэ салбар өдгөө хямраагүй, харин Монгол Улс эдийн засгийн хямралаас гарахад энэ салбар чухал үүрэг гүйцэтгэнэ гэсэн санаа байв. Тухайлбал, онлайн худалдааг хөгжүүлснээр иргэдийн эдийн засгийг хэмнэнэ, шуудай гурил авах гэж өчнөөн литр бензин үрэхгүй болно. Иргэдийн мэдлэг боловсролд анхаарч интернет хэрэглээг нэмэгдүүлбэл илүү зардлаа хэмнэж болно. Энэ мэтээр мэдээлэл, харилцаа холбоог түшиглэн эдийн засгийн хэмнэлт гаргаж болно хэмээн салбарын бизнес эрхлэгчид үзэж байна. Юутай ч дээрх салбарын компаниуд дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямралтай энэ үед хөрөнгө оруулалтаа багасгахгүй, ажлын байр хорогдуулахгүй, хэрэглэгчдэд хямд шинэ үйлчилгээ нэвтрүүлж, тэдэнд үйлчлэх үнээ нэмэхгүй байх тухайгаа мэдэгдэж байна.

Сүүлд шинэчлэгдсэн ( Thursday, 2009 оны 02 сарын 05 )
 
“Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрт багш нар ам сайтай байна
Мэдээ
Бичсэн Administrator   
Monday, 2009 оны 02 сарын 02
Хөдөөгийн жаалууд интернэтээр аялах болов
           
               “Хүүхэд бүрт комп ьютер” хөтөлбөрийн талаар нэг хэсэг шуугиж байгаад таг чиг болчихсон. Хүн бүрийн хүүхдэд хүртээлтэй  байх учиртай уг хөтөлбөрийг “Мянгуужингийн үлгэр болсон байх”  хэмээн ярилцах нь ч бий. Гэтэл үүний ачаар хөдөө, орон нутгийн  жаалууд хүртэл интернэтээр аялж, мэдлэгийн хүрээгээ тэлж буй аж.
             Өнгөрсөн жилийн нэгдүгээр сард туршилтын 1000 ширхэг  компьютер ирснийг Улаанбаатар хотын дөрөв, 51 дүгээр дунд  сургуулийн бага ангийнханд тараажээ. Харин өнгөрсөн зургадугаар  сард 9088 ширхэг орж ирснийг нийслэлийн 13, 20, 40, 28, 29, 52,  “Эрдмийн өргөө” дунд сургуульд хэсэгчлэн, аймаг бүрийн нэг  сургуульд өгсөн аж. Өнгөрсөн сарын 19-24-нд буюу хүүхдийн  хичээлийн амралтын үеэр “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийг  гүйцэтгэх ажлын хэсгийнхэн ихээхэн ажил амжуулжээ.
             Чухам энэ үеэр 16 аймгийн сургуульд компьютер түгээсэн бөгөөд ингэхдээ сургууль бүрт утасгүй интэрнэтийн бүс (Wi Fi) үүсгэх серверийг мөн суулгаж өгсөн байна. Тэгэхээр хөдөө, орон нутгийн жаалууд маань интернэтээр аялах бололцоотой болжээ. “Хөдөө, орон нутагт компьютер түгээхдээ багш нарыг нь сургах тал дээр ихээхэн анхаарч байна. Хэчнээн сайхан юм тараалаа гээд ашиглагдахгүй бол ямар хэрэг байх вэ. Тиймээс бид орон нутгаа таван бүсэд хувааж, “ХО” компьютерийн технологийн сургалтыг зохион байгуулсан. Тухайлбал, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын нийт 56 багш зүүн бүсийн сургалтад хамрагдсан.
             Увс, Баян-Өлгий, Завхан, Ховдод сургалт хараахан явагдаагүй байгаа” хэмээн ажлын хэсгийн сургалт хариуцсан мэргэжилтэн И.Батхүү хэлэв. Эдгээр аймгийн багш нарын сургалт өнөөдрөөс эхлэх юм байна. Улсын хэмжээнд 2-5 дугаар ангийн 180 мянган сурагч бий аж. Ингээд бодоход 1088 компьютерээр нийт бага ангийн сурагчдын зургаан хувийг хангажээ. 100 хүүхдийн зургаа нь л компьютертэй болсон гэсэн үг.
 
 
Сүүлд шинэчлэгдсэн ( Tuesday, 2009 оны 02 сарын 03 )
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 11 - 62

Санал асуулга

Нэвтрэх Хэсэг






Нууц үгээ алдсан уу?

Цаг

Хөтөч  :