ТАГНУУЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
Монгол | English
Төрийн одон медаль хүртэв., Онол, практикийн бага хурал болов, Кибер аюулгүй байдлын нээлттэй өдөрлөг, ТЕГ-ын удирдлага ТББ-уудын төлөөлөлтэй уулзав, Мөрдөн байцаах хэлтсийн 70 жилийн ойн нэрэмжит “Цасны баяр”-ын өдөрлөг, Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн хуралдаан, Ерөнхий сайд С.Баяр үүрэг даалгавар өгөв., ТЕГ-ын төв, орон нутгийн удирдах ажилтны цугларалт, зөвлөлгөөн болов. , Шатрын тэмцээн боллоо., ТЕГ-ын Дээд сургуулийн багш нарын 2008 онд бичсэн дараахь номуудыг сонирхсон хүмүүс зохиогчидтой нь,
ТЕГ-ийн цуврал нэвтрүүлэг Гадаадын тусгай албад Сэрэмжлүүлэг Эрэн сурвалжилж байна
МЭНДЧИЛГЭЭ:

Эрхэм Танд Монгол Улсын Тагнуулын Ерөнхий Газрыг танилцуулан мэндчилж байгаадаа баяртай байна.

Тагнуулын Ерөнхий Газар нь Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлал, Тагнуулын байгууллагын тухай хууль зэрэг холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд улс орны үндэсний аюулгүй байдлыг тагнуулын аргаар хангах чиг үүрэгтэй төрийн тусгай байгууллага юм.

Угтаа Монгол Улсын Тагнуулын байгууллага нь олон зуун жилийн уламжлалтай, улс үндэстнийхээ тусгаар тогтнол, оршин тогтнох аюулгүй байдлыг ханган бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр арвин, баялаг түүхтэй бөгөөд Монгол төрийн чухал бүрэлдэхүүн хэсэг мөн.

» дэлгэрэнгүй...
ЭРХЭМ ЗОРИЛГО:

Монгол Улсын үндэсний  аюулгүй байдалд аюул занал учруулж болзошгүй гадаад, дотоод хүчин зүйлийг тагнуулын аргаар илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх замаар Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах таатай нөхцөлийг бүрдүүлэх явдал мөн.

Мэдээ, мэдээлэл
Төрийн одон медаль хүртэв.
    Монгол улсад зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 88 жилийн ойн өдрөөр ТЕГ-аас 14 хүн төрийн дээд одон медалиар энгэрээ мялааж, ТЕГ-аас 38, ТТХГ-аас 20 хүн шинээр цол авч, цолоо ахиуллаа. Баярын хуралд ТЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Алтансүх нийт бие бүрэлдэхүүн, цэргийн албан хаагчдад хандан цаашдын ажилд нь амжилт хүсч баяр хүргэлээ.
» дэлгэрэнгүй...

Онол, практикийн бага хурал болов
ТЕГ-ын Төрийн холбооны газар, Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, “Кибер довтолгоотой тэмцэх Монголын баг” ТББ хамтран зохион байгуулсан “Кибер аюулгүй байдал” нээлттэй өдөрлөгийн хүрээнд “Кибер терроризм ба кибер аюулгүй байдал” сэдэвт онол, практикийн бага хурал 2009 оны 02 сарын 11-нд ТЕГ-ын соёлын төвд болж, төрийн 45, төрийн бус 50 орчим байгууллага, иргэдийн, нийт 150 орчим төлөөлөгч оролцжээ. 
» дэлгэрэнгүй...

Кибер аюулгүй байдлын нээлттэй өдөрлөг
Дэлхий нийтээр Мэдээллийн нийгэмд шилжиж, тоон эдийн засаг, цахим ардчилал, цахим засаг, цахим бизнес, цахим банк, цахим эрүүл мэнд, цахим боловсрол, цахим хөдөө аж ахуй хөгжиж, мэдээлэл холбооны технологи нэвтрэхийн сацуу уламжлалт гэмт хэрэг, зөрчил цахим хэлбэрт хувирч, шинэ төрлийн гэмт хэргүүд бий болж, сүлжээ, систем, мэдээллийн нэгдмэл, бүрэн бүтэн байдал, нууцлал, хамгаалалтад заналхийлэх аюулууд олширч зөвхөн гэмт хэрэг бус цахим терроризмын аюул, эрсдэл эрс нэмэгдэж байна. 
» дэлгэрэнгүй...

ТЕГ-ын удирдлага ТББ-уудын төлөөлөлтэй уулзав
Тагнуулын ерөнхий газрын удирдлага өнгөрсөн Баасан гарагт “Хүний аюулгүй байдлын судалгааны төв”, “Хар тамхи, мансуурах бодисоос хамгаалах үндэсний төв”, “Боловсрол суваг ТВ” зэрэг  20 шахам төрийн бус байгууллагын удирдлага, төлөөлөгчидтэй уулзаж, “ТЕГ, ТББ-уудын хамтран ажиллах арга зам” сэдэвт дугуй ширээний ярилцлага зохион байгуулав.
» дэлгэрэнгүй...

Мөрдөн байцаах хэлтсийн 70 жилийн ойн нэрэмжит “Цасны баяр”-ын өдөрлөг

Мөрдөн байцаах хэлтсийн 70 жилийн ойн нэрэмжит “Цасны баяр”-ын өдөрлөг 2009 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “Хандгайт” дахь цанын баазад явагдаж өнгөрлөө.
Тус тэмцээнд газар, хэлтэс, албадын нийт  10 баг оролцож, уулын оргил булаалдах, чарга, цана, буухиа гүйлт, олс таталт зэрэг төрлөөр өрсөлдсөнөөс  I  байрыг  YI хэлтсийн баг, дараах байруудыг XIII албаны баг, Авто баазын баг тус тус эзэлжээ.    Мөрдөн байцаах хэлтсийн тусгай шагналаар Авто баазын баг шагнагдлаа.

 “ЭРЧ” СПОРТ ХОРОО


Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн хуралдаан
Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн хуралдаан 2009 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 11 цагт Байгаль орчин, аялал жуучлал, Гадаад харилцаа, Эрүүл мэндийн дэд сайд, газар, агентлагийн дарга нарын 14 гишүүдийн бүрэлдэхүүнтэй явагдлаа. Хуралдаанаар Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн 2006-2008 оны нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлын тайланг дүгнэж, санал оруулан Засгийн газарт танилцуулах, 2008 оны тайлан мэдээ, НҮБ-ын Терроризмтой тэмцэх хороонд хүргүүлэх Үндэсний илтгэлийг дүгнэх, цаашид авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулах зэрэг асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаас 2006-2008 нэгдсэн төлөвлөгөөний биелэлтэй танилцаад Засгийн газарт танилцуулах, НҮБ-ын Терроризмтой тэмцэх хороонд Үндэсний илтгэлийг хүргүүлэхээр тогтлоо.

Ерөнхий сайд С.Баяр үүрэг даалгавар өгөв.
Тагнуулын ерөнхий газрын төв, орон нутгийн удирдах бүрэлдэхүүнтэй Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр уулзаж, үндэсний аюулгүй байдлыг найдвартай хангахад тагнуулын байгууллагын үүрэг, ач холбогдол өсөн нэмэгдэж байгааг тэмдэглээд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ТЕГ-ын үндсэн чиг үүрэгт нийцүүлэн эрх зүйн орчин, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, хүний нөөцийг бэхжүүлэх арга хэмжээ авах, гүйцэтгэх ажлын болон холбооны техникийн шинэчлэл-бүртгэл, мэдээллийн тогтолцоог төгөлдөршүүлэх болон мэдээлэл, харилцааны технологийн хөгжилтэй уялдуулан гүнзгийрүүлэх зорилтыг хэрэгжүүлэх талаар үүрэг даалгавар өгөв.
» дэлгэрэнгүй...

ТЕГ-ын төв, орон нутгийн удирдах ажилтны цугларалт, зөвлөлгөөн болов.
Тагнуулын ерөнхий газрын төв, орон нутгийн удирдах ажилтны зөвлөлгөөнийг нээлттэй, шинжлэх ухааны үндэстэй, оролцогчид санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой байхаар зохион байгуулах зорилт тавьсан бөгөөд зөвлөлгөөнд Засгийн газрын зарим гишүүд, төрийн холбогдох бусад байгууллагын төлөөлөгчид, мөн эрдэмтэн, судлаачид мэдээлэл хийж, ажилтнуудын сонирхсон асуултад хариулж, санал бодлоо солилцжээ.
 
» дэлгэрэнгүй...

Шатрын тэмцээн боллоо.
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтнуудын дунд зохиогдсон шатрын аварга шалгаруулах Хууль зүйн үндэсний төвийн нэрэмжит тэмцээн 2009 оны 1 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд явагдлаа.  
» дэлгэрэнгүй...

ТЕГ-ын Дээд сургуулийн багш нарын 2008 онд бичсэн дараахь номуудыг сонирхсон хүмүүс зохиогчидтой нь
ТЕГ-ын Дээд сургуулийн багш нарын 2008 онд бичсэн дараахь номуудыг сонирхсон хүмүүс зохиогчидтой нь холбоо барьж авч болно.
 
2008 онд ТЕГ-ын Дээд сургуулийн зарим багш нарын бичсэн ном.
» дэлгэрэнгүй...

ТЕГ-ын “Эрч” спорт хорооны багш, дасгалжуулагч, тамирчдыг шагнав.
“Эрч” спорт хорооны дарга д/х Д.Баярсайхан Биеийн тамир спортын Улсын хорооны “Спортын алдар” медалиар, ахлах дасгалжуулагч, улсын заан д/х М.Баяржавхлан нарын нэр бүхий 9 хүн өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Төрийн Холбооны Газрын 75 жилийн ой болж өнгөрлөө
2009 оны босгон дээр Монгол Улсад Төрийн холбоо үүсч хөгжсөний 75 жилийн ойг ТЕГ-ын нийт хамт олон, үе үеийн ахмад холбоочид тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ үеэр онол, практикийн хурал болж, орон нутагт ажил үүрэг гүйцэтгэдэг холбоочидтой дүрст технологийн системээр холбогдон мэдээллийг шууд дамжуулж, харилцан санал солилцох хэлбэрээр явууллаа.

ТЕГ-ын Ахмадын хороо мэдээлэл хийлээ
ТЕГ-ын Ахмадын хороо 2008-12-19-нд 2008 онд зохион байгуулсан ажлынхаа талаар нийт ахмадууддаа мэдээлэл хийлээ. Тус хорооны удирдах зөвлөл, хэсгүүдийн гишүүд тайлангийн хугацаанд өндөр настай 50 гаруй ахмадын гэр орноор орж, хүндэтгэл үзүүлж, 39 өргөдөл, хүсэлт хүлээн авснаас 22-ыг нь ахмадын хороо, 11-ийг нь ТЕГ-ын удирдлагад танилцуулж шийдвэрлэсэн байна.
» дэлгэрэнгүй...

“КИБЕР ТЕРРОРИЗМ” СЭДЭВТ УУЛЗАЛТ
Цахим довтолгооноос хамгаалах талаар төрийн болон төрийн бус байгууллагын холбогдох албан хаагчидтай хамтран зохион байгуулсан ажлын уулзалтыг мөн оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 10.00-12.00 цагт ТЕГ-ын мэдээллийн өрөөнд зохион явуулсан. Ажлын уулзалтанд 10 байгууллагын 22 албан тушаалтан оролцож цахим довтолгооноос хамгаалахад тулгамдаж байгаа асуудал, улсын хэмжээнд энэ асуудлаар 2009 оны эхээр болох хурлыг хэрхэн зохион байгуулах талаар ярилцаж, санал бодлоо солилцов.
» дэлгэрэнгүй...

Хүндэтгэл үзүүлэв
Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн цол, тэмдэгээр шагнуулсантай холбогдуулан эх орныхоо аюулгүй байдлыг хангах ариун үйлст олон жил үр бүтээлтэй ажилласан Тагнуулын ерөнхий газрын ахмад ажилтан Жамсрангийн Гэндэндарамд Тагнуулын ерөнхий газрын  удирдлага, нийт бие бүрэлдэхүүн, Тагнуулын ерөнхий газрын Ахмадын хорооноос хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулах арга хэмжээ болов.
» дэлгэрэнгүй...

ТЕГ-ын дарга Р.Болд нэг жилийн ажлаа дүгнэв
ТЕГ-ын дарга Р.Болд энэ албан тушаалд томилогдсноос хойш нэг жилийн хугацаанд хийгдсэн ажлыг дүгнэж, бие бүрэлдэхүүнд үүрэг тавив. 

Тэрээр ажил хүлээж аваад салбар, нэгжүүдийн ажил байдалтай танилцаж, бие бүрэлдэхүүнтэй уулзсаны дараа хийсэн дүгнэлтийнхээ дагуу юуны өмнө, ажилтнуудын ажиллах урам зоригийг сэргээж, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах, байгууллагад техник, технологийн шинэчлэлт хийх, хангалт үйлчилгээ, менежментийг сайжруулахад анхаарлаа хандуулснаа тэмдэглээд тухайн асуудал нэг бүрээр хийгдсэн ажил, цаашид хийх ажил, авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлж, үүрэг чиглэл өгч, өнгөрсөн нэг жилийн хугацаанд үр бүтээлтэй ажилласан гэж дүгнэв. 
 
» дэлгэрэнгүй...

ТЕГ-ын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах цомын төлөө тэмцээн

ТЕГ-ын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах цомын төлөө тэмцээн 2008 оны 11-р сарын 22-ны өдөр явагдаж, тэмцээнд газар, хэлтэс, албадын 15 баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс: эхний байрыг ТЕГ-ын Дээд сургуулийн баг, удаах байруудыг хоёрдугаар газрын баг, ТТХГ-ын баг тус тус эзлэв. Тэмцээний шилдэг тоглогчийг шалгаруулсан байна.


Эрдэм шинжилгээний бага хурал болов
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын санаачлагаар “Улс төрийн хэлмэгдэлт – цэргийн албан хаагч” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2008.11.18-нд БХЯ-ны хурлын танхимд болов. Бага хуралд Монгол Улсын Их хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга Н.Энхболд, ТЕГ-ын дарга Р.Болд, БХЯ-ны стратеги, удирдлага, төлөвлөлтийн газрын газрын дарга, бригадын генерал Сосорбарам нар оролцож, үг хэлэв. УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга Н.Энхболд бага хурлыг нээж хэлсэн үгэндээ “Монгол оронд улс төрийн хэлмэгдүүлэлт гарч эхэлснээс хойш 70 гаруй жил өнгөрч байна. Хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд цэрэг, арми, АХБ-ын ажилтнууд энэхүү аймшигт үйл явдалд өртсөнтэй холбогдуулан энэ чухал асуудлаар өнөөдөр эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж байна.
» дэлгэрэнгүй...

Дээд сургуулийн цахим номын сангийн нээлт боллоо
Олон улсын оюутны эрхийн өдөр буюу 2008 оны 11-р сарын 17-ны өдөр ТЕГ-ын Дээд сургуулийн цахим номын сангийн нээлт боллоо. Нээлтэнд ТЕГ-ын удирдлага, Дээд сургуулийн багш ажилтнууд оролцлоо. 2008 оны 7 дугаар сард ТЕГ-ын даргын өгсөн үүргийн дагуу номын санг шинэчлэх комиссыг Дээд сургуулийн дэд захирлаар ахлуулан томилж, номын санг шинэчлэх төсөл, төсөв, судалгааг хийж, батлуулан уншлагын танхимыг өргөтгөн засварлаж, бүх номонд соронзон тууз байрлуулж, 7 нэрийн тоног төхөөрөмж авч суурилуулсан байна.
» дэлгэрэнгүй...

Тагнуулын Ерөнхий Газрын нэрэмжит тэмцээн болж өнгөрлөө.
Терроризмтай тэмцэх үйл ажиллагааг зохицуулах зөвлөлийн санаачлагаар ТЕГ-ын нэрэмжит Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй төрийн байгууллагуудын бүтцэд байгаа тусгай зориулалттай салбар, нэгжүүдийн дунд мэргэжлийн анхдугаар тэмцээн 2008 оны 11 сарын 12-ноос 14-ны өдрүүдэд болж өнгөрлөө. 
» дэлгэрэнгүй...

СОЦИОЛОГИЙН СУДАЛГАА ЯВУУЛАВ
ТЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын Дээд сургуулийн Судалгаа, эрдэм шинжилгээний төвөөс “Тагнуулын байгууллагын талаар иргэдийн ойлголт, санал” сэдвээр социологийн судалгааг ШУТИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Нийгмийн ажлын профессорын багийн дэргэдэх сургалт, судалгааны “Диагноз” төвийн ажилтнуудын мэргэжил, арга зүйн дэмжлэгтэйгээр 2008 оны 9-р сарын сүүл, 10-р сарын эхээр Улаанбаатар хот болон Дорнод, Сэлэнгэ, Өмнөговь, Ховд аймгуудын иргэдийн дунд явуулав.
» дэлгэрэнгүй...

VIII Богд Жавзандамба Хутагт Хаан
Солийн Данзан
Догсомын БОДОО
Сүхбаатар аймаг дахь Тагнуулын Хэлтсийн үйл ажиллагаа
Дорнод аймаг дахь Тагнуулын Газрын үйл ажиллагаа
Замын-Үүд дэх Тагнуулын Газрын үйл ажиллагаа
Сэлэнгэ аймаг дахь Тагнуулын Газрын үйл ажиллагаа
ДХГ-ын дарга асан Намжилийн Хаянхярваа 1-р хэсэг
ДХГ-ын дарга асан Намжилийн Хаянхярваа 2-р хэсэг
ТЕГ-ын МБХ-ийн Цагаатгалын тасгийн үйл ажиллгагаа
МУ-ын VIII Богд хааны Тагнуулын албаны удирдагч Баатар захирагч
Хууль, эрхзүйн орчин
ТЕГ-ын Үйл ажиллагааны талаар
Монголын сүм, хийдийг устгахад Коминтерн оролцсон нь
Маршал Өрлөг жанжин Хорлоогийн Чойбалсангийн тухай
ДХГ-ын Ерөнхий дарга асан Даваагийн Намсрайн тухай
Баян-Өлгий аймаг дахь Тагнуулын Газар
Увс аймаг дахь Тагнуулын Газрын үйл ажиллагаа
Ширнэндамдин тайжын тухай
Монгол Улсын Тагнуулын байгууллагын 85 жилийн ойд
www.pmis.gov.mn/
www.president.mn/
www.open-government.mn/
Тоолуур
Нийт » 65709
Нүүр | Мэдээлэл | Хууль, эрх зүйн орчин | Түүх | Харъяа албад | Уран зохиол | Линкүүд
Санал хүсэлт | Сэрэмжлүүлэг | Эрэн сурвалжилж байна | ТЕГ-ийн бэлгэ тэмдэг | ТВ-ийн цуврал нэвтрүүлэг
210646-74 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж-3 Утас: 263017 Факс: 260128
Иргэдээс мэдээлэл хүлээн авах нээлттэй утас: 1280
ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны утас: 261802