www.crc.gov.mn

  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size
  • default color
  • black color

Welcome to the Frontpage

Манай цахим хуудсанд тавтай морилно уу.

E-mail Print PDF
Монгол улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо харилцаа холбооны салбарт шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хариуцлага хүлээсэн байгууллага. Шударга өрсөлдөөний үр шимийг хүртэх ёстой иргэд, нийгмийн эрх, сонирхолыг хангах зорилгоор харилцаа холбооны салбарт олон нийтийн үйлчилгээ эрхлэх тодруулбал суурин болон утасгүй холбооны сүлжээ, үйлчилгээ, өргөн нэвтрүүлэг, радио давтамжийн менежмент, шуудан болон мэдээллийн технологийн үйлчилгээг нэвтрүүлэхэд чиглэсэн зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх нь бидний үүрэг юм. Энэ зорилгоор хуулиар олгогдсон эрх мэдлийнхээ хүрээнд Монгол улсын бүх нутаг дэвсгэрт харилцаа холбооны үйлчилгээнд шударга өрсөлдөөн нэвтрүүлэх үйл ажиллагааг эрхэлж байна.
Last Updated ( Wednesday, 25 March 2009 09:39 )
 

Бидний эрхэмлэх зорилго

E-mail Print PDF

Өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай шударга өрсөлдөх нөхцлийг бүрдүүлж, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ашиглан нийт албан байгууллага, ялангуяа хөдөөгийн хүн амыг холбооны бүх төрлийн чанартай үйлчилгээгээр хангах боломжийг бий болгох нь ХХЗХ-ны эрхэм зорилго мөн. Энэ эрхэм зорилгын үндсэн агуулгыг шударга өрсөлдөөн, шинэ техник, шилдэг үйлчилгээ гэж хураангуйгаар томъёолж болох юм.

Last Updated ( Wednesday, 25 March 2009 09:41 )
 

Үндсэн зарчим.

E-mail Print PDF

ХХЗХ-ны эрхэм зорилгыг хангаж ажиллахын тулд Ил тод нээлттэй, шударга, чадварлаг, хариуцлагатай байх гэсэн зарчмыг удирдлага болгон ажилладаг.

Үүнд: Шударга зарчим : ХХЗХ-ны бүхий л үйл ажиллагаанд голч, шударга зарчимч, гагцхүү мэргэжлийн үнэлэлт, дүгнэлтэд тулгуурласан үйл ажиллагаа явуулна. Операторуудад үйлчилгээ эрхлэх ижил тэгш нөхцөл олгож тэдний эрх ашгийг хуулийн хүрээнд шударгаар хамгаална.


Last Updated ( Wednesday, 25 March 2009 09:46 ) Read more...
 

Холбогдсон хэрэглэгч

We have 36 guests online

Санал асуулга

Таны 3G технологийг ашиглаж байна уу?